Бид худалдан авагчдаа сэтгэл ханамжийн баталгаа өгч барааг буцаах болон солиулах боломжтой. Манай системд таны захиалга хэрхэн хүргэгдсэн эсэх, сар өдөр бүгд бүртгэлтэй байдаг. Хот доторх захиалга 3 хоног, орон нутгийн захиалга 7 хоногийн дотор барааны бүрэн бүтэн байдал, хиртээгүй өмсөөгүй гэмтээгүй байх, хайрцаг сав баглаа боодол бүрэн бүтэн байдал, байх зэрэг шаардлагуудыг нэгэн зэрэг хангаж худалдан авагчын талаас манай "Гранд плаза" дэлгүүр дээр хүлээлгэн өгснөөр буцаах, солиулах боломжтой. Хэрвээ та дансаар тооцоо хийсэн тохиолдолд хүргэлтийн үйлчилгээний хураамжаас өөр шимтгэлгүй байна. Qpay бусад төлбөрийн хэрэгсэл ашигласан тохиолдолд (нийт тооцооны 2 хувийн банкны шимтгэл + хүргэлтийн үйлчилгээний хураамж)-ийг хасч үлдэгдэл дүнг шилжүүлнэ. Худалдан авагч барааг дэлгүүрт хүлээлгэн өгснөөс хойш ажлын 48 цагийн дотор анх тооцоо хийсэн дансанд шилжүүлнэ. Солиулж буй бараа нь үнийн зөрүүтэй бол худалдан авагчтай харилцан тохиролцоно.
Болноо. Та овог нэр, хаяг (Аймаг, Сум, Баг), холбоо барих дор хаяж 2 утасны дугаараа тодорхой бичнэ үү. Таны барааг Монгол шууданд хүлээлгэн өгснөөр бидэнд баримт ирдэг байгаа. Баримтны CDN дугаарыг тань уруу илгээнэ. Тухайн мөчөөс "Монгол Шуудан" таны захиалгыг хариуцаж байгаа бөгөөд тухайн барааг хаана яваа эсэх, ирсэн эсэхийг "Монгол Шуудан"-гаас лавлана уу. Бид хүргэлтийн бараагаа бэлдэхдээ хосоороо байгаа эсэх, доторх хэмжээнүүд нь таарч байгаа эсэх зэргийг маш сайн нягталж үздэг.
Болно. Хэрвээ таны таньдаг, итгэлтэй хэн нэгэн хотоос таны байгаа газар уруу очих бол сайтын оператортай ярилцан тохиролцсоны үндсэн дээр унаанд дайж өгнө. Огт танихгүй замын унаанд манайхаас дайж өгөх боломжгүй юм. Учир нь бид таны худалдан авсан үнэтэй гутлыг танд найдвартай дамжуулах үүрэгтэй юм.
Манайх бараагаа шууд үйлдвэрлэгчээс нийлүүлдэг бөгөөд ямар нэгэн дундын зууч байдаггүй. Тиймээс нэмэлт өртөг байдаггүй тул хямд байдаг.
1. "Hispanitas" нь Испани 2. "Bugatti, Salamander, Tamaris" нар Германи, 3. "Cindy C.Eric" нь Англи, 4. "Sasha Fabiani, Basconi, Imac, Igi&Co" нар Итали 4. "Morcilini, Arzoni Bazalini, Fabio Lucetti" нар Туркээс гаралтай байгаа.
Манайх Shoe Gallery гутлын сүлжээ дэлгүүр юм. Манай дэлгүүр нь дэлхийн алдартай, чанартай брэндийн гутлыг хямд үнээр үйлчлүүлэгч нартаа таатай орчинд, найрсаг үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.
Shoe Gallery дэлгүүр нь Итали, Герман, Испани, Турк зэрэг европ брэндийн гуталнуудыг албан ёсны эрхтэйгээр харгалзах үйлдвэрээс нь импортлон үйлчлүүлэгч нартаа хүргэдэг.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл